Хэд хэдэн сервэр зэрэгцүүлэн суулгасны дараа заримдаа Apache ажиллахаа больчихдог. Нөгөөг нь хаасан ч тэр. Энэ нь аль ч сервэрийн анхлан тохируулагдсан порт нь ижил 80 байдагтай холбоотой.
WAMP ашиглаж байгаад IIS тохируулж ашигласны дараа эргээд WAMP ажиллуулах гэтэл энэ байдал үүссэн бөгөөд үүнээс гарах хялбар арга нь:
- Apache тохиргооны httpd.conf файлын доторх Listen 80 мөрийг Listen 8081 болгож өөрчил
- Apache-г дахин эхлүүл
- Вэб хөтөчийн хаяг дээр хостоо дуудахдаа http://localhost:8081 байдлаар портын шинэ дугаараа оруулж дуудах ёстой.
Skype 80-р портыг ашиглаж байснаас болоод мөн дээрх алдаа тааралдлаа.
ReplyDelete