Sunday, October 7, 2012

Unicode Converter

Хэдэн жилийн өмнөхийг бодвол бас ч гэж арзайсан Ариал Мон ер нь нэг их тааралдахаа болиод, хүмүүст үсгийн фонт хөрвүүлэгч өдөр тутам хэрэглэгдэхээ больсон бололтой. Би лав сүүлийн нэлээн хугацаанд хэрэглээгүй юм байна. Харин өнөөдөр санаандгүй хэрэг болсон нэг материал маань ийм хэлбэртэй болчихоод, нөгөө туслагчаа хайж гарав. MS Word дээр суулгаад ашигладаг нэг байдаг даа, тэрийг суулгахаас залхуураад. Онлайн байдгийг нэлээн хайж байж оллоо. Тэгээд мартахгүйн тулд энд үлдээхээр шийдэв. Гарын дор хөрвүүлэгч олдохгүй бол үүнийг ашиглаарай. Ер нь бол MonUni, дээр дурдсан макро, за тэгээд нөгөө нэг толь бичгийн програм байдаг даа юу билээ дээ нэр нь... аан тийм, МАРТ. Тэрний хавсралтуудыг хэрэглэж болох ба байнга энэ "арзгар ажил"-ыг хийх шаардлагатай бол аль нэгийг нь байлгаж байхад илүүдэхгүй байх.
Харин онлайныг нь бол эндээс, Бадаагийн сайтнаас олоорой. 

No comments:

Post a Comment