Saturday, July 20, 2013

80 дугаар порт

Хэд хэдэн сервэр зэрэгцүүлэн суулгасны дараа заримдаа Apache ажиллахаа больчихдог. Нөгөөг нь хаасан ч тэр. Энэ нь аль ч сервэрийн анхлан тохируулагдсан порт нь ижил 80 байдагтай холбоотой. 
WAMP ашиглаж байгаад IIS тохируулж ашигласны дараа эргээд WAMP ажиллуулах гэтэл энэ байдал үүссэн бөгөөд үүнээс гарах хялбар арга нь:
  1. Apache тохиргооны httpd.conf файлын доторх Listen 80 мөрийг Listen 8081 болгож өөрчил
  2. Apache-г дахин эхлүүл
  3. Вэб хөтөчийн хаяг дээр хостоо дуудахдаа http://localhost:8081 байдлаар портын шинэ дугаараа оруулж дуудах ёстой. 

1 comment:

  1. Skype 80-р портыг ашиглаж байснаас болоод мөн дээрх алдаа тааралдлаа.

    ReplyDelete