Wednesday, October 22, 2014

"Аргамжаа"

Өмнө нь өөрийн компьютерт хүлээж авсан утастай утасгүй ямар ч сүлжээгээ хэрхэн WiFi болгон цацах нэгэн боломжийн тухай энд, бас энд бичиж байсан юм. 
Харин ойрын үед ажил дээр интернэт тасалдаад. Дээр нь компьютерийн маань LAN ажиллахгүй, Wireless нь л ажиллаж байгаа учир ойрд утасныхаа 3G -ийг ашиглах нь жинхэнэ утгаараа хэрэгжиж байна даа. Мэдэж амжаагүй байгаа хүмүүст энэ талаар хүргэе.
Дэлхий даяар, ялангуяа Монголд маань эдийн засгийн хямрал гарлаа, дэлхий дахины түүхэнд бол "бүсээ чангалах" аргуудыг хэрэглэж байна гээд л яриад байна. Иймд бид ч бас тодорхой хэмжээгээр чангалах л хэрэгтэй байх. 
Бидний ихэнх нь өнөөдөр тодорхой хэмжээний дата багцыг үүрэн телефон ашигласныхаа төлбөрт шингээдэг билээ. Миний хувьд бол жишээ нь 2GB багц хэрэглэх эрхтэй ч бараг ашигладаггүй байсан юм. Одоо бол нэг иймэрхүү,



харагдаж байна. 

Таны утасны Network and Wireless цэсэнд байгаа Tethering бүлэг нь утсаар USB ашиглан, эсвэл WiFi хэлбэрээр шууд 3G-ээ тараадаг билээ. 
Ингээд асуудал шийдэгдлээ. Хэрэв лимитээсээ хэтэрвэл өмнөх нийтлэлүүдэд бичсэн шиг задгайгаар тооцох учир өндөр үнэтэй дата ашиглана. Тэгэхгүйн тулд хяналт ч бас харагдаж байгааг анзаарч байгаа байх. 
Амжилт! 

No comments:

Post a Comment