Tuesday, January 10, 2012

Connectify - 2

Өдөр тутмын маань амьдралын хэрэгцээт дата өсч, бидний нааш цааш болгох мэдээллийн хэмжээ асар ихээр нэмэгдэж байна.
Бид гар утаснаасаа интернэтэд холбогдоход Wi-Fi эсвэл 3G/GPRS гэсэн 2 хувилбарын аль нэгийг сонгох хэрэг гардаг. Яг одоо үнэгүй Wi-Fi бүсэд байгаа биш л бол 3G/GPRS –ийг ашиглахаас өөр замгүй. 
Гэтэл ямар ч жиргээ хийхгүйгээр твиттерт зөвхөн сүүлийн үеийн мэдээнүүдийг харах хооронд л Мобикомын картын хэрэглэгчийн данснаас 100₮ хасагддаг юм байна. Дараа төлбөрт хэрэглэгч задгайгаар тоолуулдаг бол 1GВ нь 89000₮ төгрөг орчим гэсэн санагдаж байна. (Гэрээ хийчихвэл хямд л даа, 12000₮ байсан санагдах юм) Миний эмнэлэгт байх хугацааны тооцоо л гэхэд 14 хоногт 30000₮ орчим гарсан байсан. Иймэрхүү зардал биднээс гарна. Харин энүүхэн хэмжээгээр бидний хэрэгцээ хязгаарлагдахгүй нь мэдээж.
Утсаа асаагаад хартал өчнөөн олон програмыг шинэчлэлт хийхийг санал болгосон байна. Жишээ нь би утсан дээрээ байдаг AngryBirds тоглоомын бүх үеийг дуусчихсан юм. Гэтэл дараагийн өөр хувилбар нь гараад ирчихэж. ...мегабайт Мэдээж авна л биз дээ. Бас вирусын эсрэг програм маань бас л өөрчлөлт хийхийг хүсч байна. Мэдээж энэгүй бол болохгүй учир... Дахиад л  ...мегабайт
Харин хүн бүрийн хувьд шаардлагатай үед *.apk файлуудыг татаж аваад суулгаад ажиллуулах нь цаг зав, нөхцөл боломжийн бэрхшээлтэй, төвөгшөөх, мэдэхгүй байх г.м шалтгаанууд гарах нь мэдээж. Тэгэхээр утаснаасаа л ганцхан UPDATE/DOWNLOAD хийхэд хангалттай амар.

Интернэт нь байгаад байдаг, Wi-Fi байдаггүй.

Ингээд л манай програм хэрэг болоод эхэллээ дээ...

Ашиглах:
  1. Эндээс татаж авах
  2. Татаж авсан файл дээрээ товшиж эхлүүлэн зааврын дагуу програмыг суулгах
  3. Тохируулах 

Хэрэглэгч хүлээж авахад бэлэн хүлээж байна.


Холболт хийсний дараа:


Энэ програм маань бас л хурдан хөгжиж байгаа бөгөөд намайг ашиглаж эхэлснээс хойш гэхэд л аль хэдийн ПРО хувилбар нь гараад, тэр нь нэмээд 3G/GPRS –ээ шейрлэх (share) боломжоор хангагдсан юм байна.

2 comments:

  1. Connectify Lite хувилбар нь энгийн hotspot үүсгэж болно.

    ReplyDelete
  2. WiFi - аа ч share-лэж болох юм байна. Модемоор авснаа ч бас энгийнээ ч

    ReplyDelete