Saturday, January 21, 2012

EDGE гэж юу вэ?

Утасныхаа 3G-г нээхээр 3G нээлттэй гэсэн тэмдэгтийн оронд заримдаа E эсвэл H үсэг гарч ирдэг дээ? H-ийг нь дараа тайлбарлахаар үлдээгээд E үсэгнийх нь талаар уншсанаа энд дурдъя.
Энэ нь Enhanced Data rates for GSM Evolution(EDGE) гэсэн товчлол бөгөөд GSM-ийн хөгжилд зориулсан сайжруулсан өгөгдлийн хурд гэсэн утгатай юм уу даа. GPRS-ийн өгөгдлийн багтаамжийг 3 дахин хүртэл нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл EDGE-ийг ашигласнаар үүрэн телефоны операторууд GPRS-ийн хэрэглэгчээс 3 дахин их хэрэглэгчдийг чөлөөтэй удирдана, хэрэглэгч бүрийн өгөгдлийн хурдыг 3 дахин нэмнэ, эсвэл дуут холболтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн үг байх нь.
EDGE нь логик суваг ба өнөөгийн GSM сүлжээний 200 кило герцийн өргөн зурвасын шугам бүхий, GSM сүлжээг бүхэлд нь бүрхсэн TDMA (Time Division Multiple Access)-ыг ашигладаг.
Байгаа GSM/GPRS сүлжээнүүдийн хувьд EDGE гэдэг бол энгийн програмын өөрчлөлт гэсэн үг юм.
EDGE нь дуу дүрс бүхий өгөгдөл татах, бүрэн мультимедиа мессеж дамжуулах, хүлээн авах, өндөр хурдны интернэт, хөдөлгөөнт цахим шуудан г.м сүүлийн үеийн дэвшилтэт үйлчилгээгээр бүрэн хангадаг.
GSM сүлжээнд EDGE агуулах боломж нь маш бага өртөгтэй байдгийн учир нь, хийсвэрлэвэл, бүхий л шинэ GSM дэд бүтэц өөрөө EDGE –ээр хангагдсан байдаг ба дунд, өндөр түвшний бараг ихэнх GSM төхөөрөмжүүд мөн л EDGE радио технологийг агуулсан байдаг байна.
Нийт 142 орны 287 хөдөлгөөнт сүлжээний операторуудаас 113 орны 223 оператор GSM/EDGE сүлжээтэй байна гэж 2007 оны 5 сард Global mobile Suppliers Association (GSA) мэдэгдсэн байна.


2011-11-21

No comments:

Post a Comment