Wednesday, January 4, 2012

Windows 7 Монгол хэл дээр

Энэ нь Майкрософтоос гаргасан Монгол хэлний нэмэлт багцыг системд нэмж суулган ашиглах явдал бөгөөд аав ээж, эмээ өвөө нарт эсвэл үр хүүхдүүдэд тань, эсвэл Монгол хэлээр Windows-ийг хэрэглэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй, аятайхан зүйл юм. Харахад орос хэлний багцыг өөрчлөн гаргаж авсан байх. Юутай ч ингэж Монгол хэл рүү орчуулж, тэдэнтэй холбогдож оруулсан хүмүүст талархах хэрэгтэй болов уу. 
Багцыг суулгаснаар систем дэх хэрэглэгчийн интерфейсийн үндсэн элемэнтүүд  Монгол хэлээр хангагдана.
  1. Өөрийнхөө ашиглаж байгаа Windows системийнхээ хувилбар 32bit/64bit аль гэдгийг нягтал
  2. Тохирох багцыг энэ хаягнаас татаж ав
  3. Татсан файлаа ажиллуул, дээр нь 2 товших замаар л...
Ингээд л боллоо. Сайт дээр нь ч Монгол хэлээр тайлбар байгаа учир ойлгомжгүй зүйлээ нягтлаарай.
Миний ажлын компьютер дээр иймэрхүү харагдаж байна.

My Computer:


Save As Dialog box:


Error message:


Run dialog:


AutoRun:



 MS Office 2010 хувьд мөн л адил боломж байгаа учир үүнийг танд нээлттэй орхиж байна. Харагдац: 

MS Excel:


No comments:

Post a Comment